Даряацинк 27.5 мг/мл (Darya Zinc Oral)
PT. Darya-Varia Laboratoria TBK
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх дусал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
27.5 мг / мл (элементийн цайр 10 мг / мл) · 15 мл
Хэрэглэх заалт
- 5 хүртэлх насны хүүхдийн суулгалтын үед шингэн сэлбэх давсны уусмалтай хамт хэрэглэж, шингэн дутагдлаас сэргийлэх, биеийн шингэнийг нөхөх болон суулгалтын үргэлжлэх хугацаа, хүндрэлийг бууруулахад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Цайр эсвэл бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.