Де-Нол 120 мг (De-Nol)
Zio-Zdorovie JSC
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
120 мг висмутын исэлтэй дүйцэх · 112 шахмал
120 мг висмутын исэлтэй дүйцэх · 56 шахмал
Хэрэглэх заалт
- Ходоод болон арван хоёр нугалаа гэдэсний шархлааны сэдрэл, ялангуяа Helicobacter pylori-той холбоотой үед.
- Архаг гастрит, гастродуоденитын сэдрэл, ялангуяа Helicobacter pylori-той холбоотой үед.
- Суулгалтаар илэрдэг гэдэс цочролын хам шинж.
- Хоол боловсруулах замын органик өвчлөлтэй холбоогүй үйл ажиллагааны хямрал.
Эсрэг заалт
- Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай бол хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- 4 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.