Девит-3 300 000 ОУН/мл булчинд тарих уусмал (Devit-3)
Deva Holding A.Ş
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
300 000 ОУН / мл · 1 мл × 1 туншил
300000 ОУН / ml-1 мл · 1 ширхэг
Хэрэглэх заалт
- Д аминдэмийн дутагдалтай бөгөөд ходоод гэдэсний замаар шимэгдэлт алдагдсан өвчтөнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Холекальциферол болон бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Д аминдэмийн илүүдэлтэй үед хэрэглэхгүй.
- Цусанд кальцийн хэмжээ ихсэх (гиперкальциеми) эсвэл шээсэнд кальци ихсэх (гиперкальциури) үед хэрэглэхгүй.
- Артерийн даралт ихсэлт, хүнд хэлбэрийн атеросклероз болон уушгины идэвхтэй сүрьеэтэй үед өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэхгүй.