Дексаметазон 4 мг/мл №25 тарилгын уусмал (Dexamethasone Injection)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Яаралтай үед эсвэл амаар хэрэглэх боломжгүй үед судсаар буюу булчинд тарьж хэрэглэнэ.
- Бөөрний дээд булчирхайн дутагдал болон төрөлхийн бөөрний дээд булчирхайн гиперплазийн үед орлуулах эмчилгээнд хэрэглэнэ.
- Үрэвсэлт хэрэх болон холбогч эдийн өвчин, харшил, арьс, нүд, хоол боловсруулах зам, цус, бөөр, амьсгалын замын зарим өвчин, зарим хорт хавдар болон эрхтэн шилжүүлэн суулгасны дараах ховхролын үед хэрэглэнэ.
- Хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай COVID-19-тэй насанд хүрэгчид болон 12-оос дээш настай, 40 кг-аас багагүй жинтэй өсвөр насныханд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Дексаметазон фосфат эсвэл бэлдмэлийн аль нэг найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Зохих эмчилгээ хийгээгүй вирус, бактерийн цочмог халдвар болон системийн мөөгөнцрийн халдварын үед хэрэглэхгүй.
- Кушингийн хам шинжийн үед хэрэглэхгүй.
- Амьд вакцин хийлгэж байгаа үед хэрэглэхгүй.
- Ритодринтой хамт хэрэглэхгүй.
- Цус бүлэгнэлтийн хүнд эмгэгтэй бол булчинд тарихгүй.