Дексирен 25 мг №20 хальсан (Dexiren)
İlko İlaç Sanayi ve Ticaret A.Ş.
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
25 мг · 20 шахмал
Хэрэглэх заалт
- Яс, булчингийн тогтолцооны хөнгөн болон дунд зэргийн өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээ.
- Өвдөлттэй сарын тэмдэг.
- Шүдний өвдөлт.
Эсрэг заалт
- Декскетопрофен, туслах бодис, ацетилсалицилийн хүчил эсвэл бусад стероид бус үрэвслийн эсрэг эмд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Аспирин эсвэл бусад стероид бус үрэвслийн эсрэг эмээс багтраа, цочмог харшлын ринит, хамрын ургацаг, чонон хөрвөс, ангионевротик хаван эсвэл амьсгал давчдах урвал илэрч байсан бол хэрэглэхгүй.
- Ходоодны идэгдмэл шархлаа, хоол боловсруулах замын цус алдалт, эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эмээс цус алдалт, цооролт үүсэж байсан бол хэрэглэхгүй.
- Кроны өвчин эсвэл шархлаат колитын үед хэрэглэхгүй.
- Зүрхний хүнд дутагдал, бөөр эсвэл элэгний дундаас хүнд зэргийн дутагдалтай бол хэрэглэхгүй.
- Цус алдалт эсвэл цус бүлэгнэлтийн эмгэгтэй бол хэрэглэхгүй.
- Жирэмсний сүүлийн 3 сар болон хөхүүл үед хэрэглэхгүй.
- 18-аас доош насанд хэрэглэхийг зөвлөдөггүй.