Дексмедетомидин ЭВЕР Фарма 100 мкг/мл, 2 мл №5 баяжмал (Dexmedetomidine EVER Pharma Concentrate)
Ever Pharma Jena GmbH
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн бэлтгэх концентрат
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мкг / мл · 2 мл × 5 ампул
Хэрэглэх заалт
- Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт RASS 0-оос −3 түвшнээс гүнгүй тайвшруулалт шаардлагатай насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхдийг тайвшруулах.
- Оношилгоо эсвэл мэс ажилбарын өмнө болон явцад интубацгүй өвчтөнд ажилбарын үеийн буюу ухаантай тайвшруулалт хийх.
Эсрэг заалт
- Дексмедетомидин эсвэл бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Зүрхний хэм үүсгэгч аппаратгүй, тосгуур-ховдлын II–III зэргийн хоригтой бол хэрэглэхгүй.
- Хяналтгүй артерийн гипотензийн үед хэрэглэхгүй.
- Тархины цусны эргэлтийн цочмог эмгэгийн үед хэрэглэхгүй.
- Эрчимт эмчилгээний тайвшруулалтын заалтаар 12-оос доош насанд; ажилбарын үеийн тайвшруулалтын заалтаар 18-аас доош насанд хэрэглэхгүй.