Декстран 40, 200 мл/400 мл тарилгын шингэн (Dextran 40 Infusion, IVCO)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Декстран 40 · 400 мл × 1 уут
Хэрэглэх заалт
- Бичил судасны цусны урсгалын өөрчлөлт.
- Гэмтэл, мэс засал, түлэгдэлтийн шокоос урьдчилан сэргийлэх болон эмчлэх.
- Артерийн болон венийн цусны эргэлтийн өөрчлөлт, тромбоз, тромбофлебит, эндартериитаас урьдчилан сэргийлэх болон эмчлэх.
- Зүрхний болон гоо сайхны мэс заслын үед хэсгийн цусны эргэлтийг сайжруулах.
- Гялтангийн үрэвсэл болон нойр булчирхайн үрэвслийн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Декстран эсвэл бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Зүрх судасны дутагдал, гиперкалиеми, гавал-тархины гэмтэл, гавлын дотоод даралт ихсэлт, уушгины хаван эсвэл харвалтын үед хэрэглэхгүй.
- Дотоод цус алдалт, гипокоагуляци, тромбоцитопенийн үед хэрэглэхгүй.
- Бөөрний үйл ажиллагааны алдагдал, олигури, анури эсвэл гиперволемийн үед хэрэглэхгүй.