Дермотазон 1 мг/г, 15 г крем (Dermotasone Cream)
Dongkoo Bio & Pharma Co.,LTD
Эмийн хэлбэр
Крем
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 мг / г · 15 г
Хэрэглэх заалт
- Кортикостероид эмчилгээнд мэдрэг арьсны эмгэгийн үрэвсэл, загатнааг намдаахад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Арьсны бактерийн халдвар, тухайлбал сүрьеэ, тэмбүүгийн гаралтай арьсны эмгэгийн үед хэрэглэхгүй.
- Мөөгөнцрийн халдвар, тухайлбал кандидоз, трихофитозын үед хэрэглэхгүй.
- Вирусийн халдвар, тухайлбал бүслүүр үлд, энгийн герпес, салхин цэцгийн үед хэрэглэхгүй.
- Хамуу, бөөс зэрэг шимэгчийн халдвартай үед хэрэглэхгүй.
- Мометазон фуроат болон бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Чихний хэнгэрэг цоорсон дунд чихний экземийн үед хэрэглэхгүй.
- Шархлаа, II зэргийн түлэгдэлт болон хөлдөлтийн үед хэрэглэхгүй.
- Ам орчмын дерматит, ердийн батга, улаан батганы үед хэрэглэхгүй.
- Хошного болон бэлэг эрхтний орчмын загатнаанд хэрэглэхгүй.
- 2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.