Ди Ти Ай 200 мг, №10 тарилгын нунтаг (D.T.I. for Injection)
Korea United Pharm Inc
Эмийн хэлбэр
Тарилгад зориулсан лиофилжүүлсэн нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
200 мг / флакон · 10 флакон
Хэрэглэх заалт
- Үсэрхийлсэн хорт меланомын эмчилгээнд хэрэглэнэ.
- Ходжкины өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- Нейробластом, лейомиосарком зэрэг зөөлөн эдийн саркомын эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Дакарбазин болон бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй эмэгтэйд хэрэглэхгүй.
- Хөхүүл эхэд хэрэглэхгүй.
- Лейкопени эсвэл тромбоцитопенитэй өвчтөнд хэрэглэхгүй.
- Элэг эсвэл бөөрний хүнд дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.