Диабеднорм М 80 мг + 500 мг, №100 шахмал (Diabednorm M)
Coral Laboratories Ltd.
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Инсулинээс үл хамаарах буюу 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй, таргалалттай болон таргалалтгүй насанд хүрэгчдийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Инсулин хамааралт буюу 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй үед хэрэглэхгүй.
- Бөөр эсвэл элэгний дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Архинд донтох эмгэгтэй үед хэрэглэхгүй.
- 2-р хэлбэрийн чихрийн шижин ацидоз, кетоз, ком эсвэл комын өмнөх байдлаар хүндэрсэн үед хэрэглэхгүй.
- Мэс засал хийлгэсэн, хүнд гэмтэл эсвэл хүнд халдварын дараах үед хэрэглэхгүй.
- Уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрхний титэм судасны өвчин, зүрхний дутагдал эсвэл захын судасны эмгэгтэй үед хэрэглэхгүй.
- Жирэмсэн үед хэрэглэхгүй.
- Гликлазид, метформин болон бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.