Диазепам 0.5%, 2 мл (Diazepam)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Cэтгэцэд нөлөөт эмийн жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.5 % (5 мг / мл) · 2 мл × 50 ампул
Хэрэглэх заалт
- Неврозын янз бүрийн хэлбэр, невроз төст хам шинж, айдас, түгшүүр, цочромтгой байдал болон сэтгэл санааны тогтворгүй байдлын үед хэрэглэнэ.
- Булчингийн хөшилт, тонус ихсэх болон татах хандлагатай өвчний үед хэрэглэнэ.
- Сэтгэцийн хөөрөл, дэмийрэл болон бусад солиорлын тод шинж дагалдсан үед хэрэглэнэ.
- Шизофрени, сэтгэл хөдлөлийн догшролын үед хэрэглэнэ.
- Эпилепсийн статус болон таталтын үед хэрэглэнэ.
- Бүтээгдэхүүний мэдээллийн зааварт үр зулбах аюул, жирэмсний хордлого, төрөх үед ус эрт гарах болон ихэс урьтаж ховхрох үед дагалдах сэтгэцийн хөөрөл, дэмийрлийн эмчилгээнд хэрэглэхээр тэмдэглэсэн.
Эсрэг заалт
- Диазепам болон бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Ком, шок болон архины хурц хордлогын үед хэрэглэхгүй.
- Төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдсан үед хэрэглэхгүй.
- Миастени, амьсгалын дутагдал эсвэл булчин сулралтай үед хэрэглэхгүй.
- Глаукомтой үед хэрэглэхгүй.
- 6 сараас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.