Диклак 150 мг, №20/№100 шахмал (Diclac ID)
Salutas Pharma GmbH
Эмийн хэлбэр
Уртасгасан үйлдэлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
150 мг · 100 шахмал
150 мг · 20 шахмал
Хэрэглэх заалт
- Цочмог артрит, түүний дотор тулайн сэдрэлийн үеийн өвдөлт ба үрэвслийн шинж тэмдгийг намдаана.
- Архаг артрит, ялангуяа архаг полиартритын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Анкилозжих спондилит (Бехтеревийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт хэрэх өвчний үед хэрэглэнэ.
- Артроз, спондилоартроз болон зөөлөн эдийн үрэвсэлт хэрэх өвчний үед хэрэглэнэ.
- Мултрал, суналт, бусад гэмтэл эсвэл мэс заслын дараах өвдөлт, хаван, үрэвслийн шинж тэмдгийг намдаана.
Эсрэг заалт
- Диклофенак, бэлдмэлийн найрлага эсвэл ацетилсалицилын хүчил, ибупрофен зэрэг өвдөлт намдаах эмд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Ходоод, гэдэсний шархлаа, цус алдалт эсвэл цооролттой бол хэрэглэхгүй.
- Кроны өвчин, шархлаат колит зэрэг гэдэсний үрэвсэлт өвчний үед хэрэглэхгүй.
- Бөөр эсвэл элэгний хүнд дутагдал, цочмог порфирийн үед хэрэглэхгүй.
- Зүрхний дунд ба хүнд дутагдал, зүрхний шигдээс, тархины цус харвалт, түр зуурын ишемийн дайрлага, титэм эсвэл тархины судасны бөглөрөл, захын артерийн өвчний үед хэрэглэхгүй.
- Жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэхийг хориглоно.
- Үйлчлэгч бодисын өндөр тунтай тул 18-аас доош насанд хэрэглэхгүй.