Дикло-Денк 75 мг/3 мл, №10 тарилга (Diclo-Denk Injection)
Haupt Pharma Wulfing GmbH
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
75 мг / 3 мл · 10 ампул
Хэрэглэх заалт
- Үений цочмог үрэвсэл, түүний дотор тулайн сэдрэлийн үеийн хүчтэй өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Үений архаг үрэвсэл, ялангуяа ревматоид артритын сэдрэлийн үед хэрэглэнэ.
- Анкилозжих спондилит болон нурууны бусад үрэвсэлт хэрэх өвчний үед хэрэглэнэ.
- Артроз, спондилоартрозын цочмог үрэвсэлт байдал болон зөөлөн эдийн хэрэх өвчний үед хэрэглэнэ.
- Гэмтлийн дараах хүчтэй өвдөлт, хаван, үрэвслийн үед хэрэглэнэ.
- Үйлдэл маш хурдан эхлэх шаардлагатай эсвэл ууж хэрэглэх болон лаа хэлбэрийг хэрэглэх боломжгүй үед, ихэвчлэн эмчилгээний эхэнд нэг удаа тарьж хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Диклофенак, ацетилсалицилын хүчил, ибупрофен, бусад стероид бус үрэвслийн эсрэг эм, бензилийн спирт эсвэл бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Эдгээр эмээс багтраа, хамрын салстын хаван, арьсны урвал үүсэж байсан бол хэрэглэхгүй.
- Цус төлжилтийн шалтгаан тодорхойгүй эмгэг, идэвхтэй цус алдалтын үед хэрэглэхгүй.
- Ходоод, 12 хуруу гэдэсний давтан шархлаа, цус алдалт, цооролт эсвэл өмнө нь стероид бус үрэвслийн эсрэг эмээс шалтгаалсан цус алдалт, цооролтын өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй.
- Элэг, бөөрний хүнд эмгэг, зүрхний хүнд дутагдал, зүрхний шигдээс, тархины судасны өвчин, цус харвалт, түр зуурын ишемийн дайрлага эсвэл захын артерийн өвчний үед хэрэглэхгүй.
- Жирэмсний сүүлийн 3 сард болон 18-аас доош насанд хэрэглэхгүй.