Дистем 380 мг/300 мг (Distem)
Faes Farma S.A
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
380 мг / 300 мг · 50 шахмал
Хэрэглэх заалт
- Өвдөлттэй булчингийн агчил, хөшингийг багасгах эмчилгээнд хэрэглэнэ.
- Өвдөлт намдаах, халуун бууруулах болон булчин сулруулах хавсарсан үйлдэлтэй.
Эсрэг заалт
- Метокарбамол, парацетамол эсвэл бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Тархины өвчинтэй, тархины гэмтлийн түүхтэй эсвэл комд орж байсан бол хэрэглэхгүй.
- Эпилепси эсвэл таталтын түүхтэй бол хэрэглэхгүй.
- Булчингийн сулрал, тэр дундаа миастени гравистай бол хэрэглэхгүй.