Доктор Айболит өдөр/шөнийн × 10 (Doctor Aibolit)
Yuyu Pharma, Inc
Эмийн хэлбэр
Зөөлөн капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Өдөр / шөнийн хослол · 10 зөөлөн капсул
Хэрэглэх заалт
- Хамраас усан нус гоожих, хамар битүүрэх, найтаах, хоолой хорсож хуурайших зэрэг ханиадны шинж тэмдгийг намдаахад хэрэглэнэ.
- Ханиалгах, цэр гарах, дагжиж чичрэх, халуурах, толгой, үе мөч, булчин өвдөх зэрэг шинж тэмдгийн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлагын аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Гуурсан хоолойн багтрааны өгүүлэмжтэй хүн хэрэглэхгүй.
- 3 сараас доош нярайд хэрэглэхгүй.
- МАО дарангуйлагч сэтгэл гутралын эсрэг, сэтгэцийн эмгэгийн эсрэг эсвэл Паркинсоны эм хэрэглэж байгаа болон зогсоосноос хойш 2 долоо хоног болоогүй үед хэрэглэхгүй.
- Шөнийн капсулыг хөхүүл үед хэрэглэхгүй.