Дротаверины гидрохлорид (Drotaverine hydrochloride)
Borisovskiy zavod Medicinskikh preparatov
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
40 мг · 100 шахмал
Хэрэглэх заалт
- Цөсний замын гилгэр булчингийн агчилт: холецистолитиаз, холангиолитиаз, холецистит, перихолецистит, холангит, папиллит.
- Шээс ялгаруулах замын гилгэр булчингийн агчилт: нефролитиаз, уретролитиаз, пиелит, цистит, давсагны агчилт.
- Ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаа, гастрит, ходоодны амсар ба нугалуурын агчилт, энтерит, колит, өтгөн хаталт болон гэдэс дүүрэлттэй агчилт колитын нэмэлт эмчилгээ.
- Хүчдэлийн толгойн өвдөлтийн нэмэлт эмчилгээ.
- Сарын тэмдгийн өвдөлтийн нэмэлт эмчилгээ.
Эсрэг заалт
- Дротаверин болон бэлдмэлийн туслах бодист хэт мэдрэг бол.
- Элэг эсвэл бөөрний хүнд хэлбэрийн дутагдал.
- Зүрхний хүнд хэлбэрийн дутагдал, зүрхнээс шахагдах цусны хэмжээ буурах хам шинж.
- 6 хүртэлх насны хүүхэд.
- Лактазын дутагдал, галактоземи эсвэл глюкоз-галактозын шимэгдэлт алдагдсан хам шинж.