Opens in a new tab
Нэвтрэх
  • Дуовелл А (Duowell A)

    Yuhan Corporation
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    40 / 5 / 10 мг · 30 шахмал
    40 / 5 / 20 мг · 30 шахмал
    80 / 5 / 10 мг · 30 шахмал
    80 / 5 / 20 мг · 30 шахмал
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Телмисартан/амлодипины тохирох тунг розувастатинтай тусад нь хэрэглэж байсан насанд хүрэгчдийг ижил тунгийн тогтмол хослолд шилжүүлэн эмчлэхэд хэрэглэнэ.
    • Телмисартан/амлодипины хэсэг нь амлодипин эсвэл телмисартаны дан эмчилгээгээр хангалттай хянагдахгүй артерийн даралт ихсэлтийн эмчилгээнд зориулагдана.
    • Розувастатины хэсэг нь хоолны дэглэм болон бусад эмийн бус арга хангалтгүй үед анхдагч гиперхолестеринеми, холимог дислипидеми, гомозигот гэр бүлийн гиперхолестеринеми, анхдагч дисбеталипопротеинемийн эмчилгээнд хэрэглэгдэнэ.
    • судасны өндөр эрсдэлтэй насанд хүрэгчдийн харвалт, болон артерийн судас сэргээх ажилбарын эрсдэлийг бууруулахад хэрэглэнэ.
    • Телмисартан, амлодипин, розувастатин, дигидропиридины уламжлал эсвэл туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
    • АХФ саатуулагч эсвэл ангиотензин II рецептор хориглогчтой холбоотой ангионевротик хавангийн өгүүлэмж, удамшлын ангионевротик хавантай бол хэрэглэхгүй.
    • Жирэмсэн, жирэмслэх боломжтой боловч найдвартай жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэдэггүй болон хөхүүл үед хэрэглэхгүй.
    • Цөсний зогсонгишил, цөсний замын бөглөрөл, элэгний хүнд эмгэг, элэгний идэвхтэй өвчин эсвэл шалтгаан тодорхойгүй трансаминазын тогтвортой ихсэлттэй бол хэрэглэхгүй.
    • Хүнд хэлбэрийн аортын нарийсал, , миопати эсвэл креатинины клиренс 30 мл/мин-ээс бага бөөрний хүнд дутагдалтай бол хэрэглэхгүй.
    • эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, түүдгэнцрийн шүүлтийн хурд 60 мл/мин/1.73 м²-ээс бага өвчтөнд алискирентэй хамт хэрэглэхгүй.
    • Циклоспоринтой хамт хэрэглэхгүй.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !