Дюфастон (Duphaston)
Abbott Biologicals B.V
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг · 20 хальсан бүрхүүлт шахмал
Хэрэглэх заалт
- Сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах.
- Эндометриоз.
- Сарын тэмдгийн өмнөх хам шинж.
- Дисменорей.
- Лютеины дутагдлаас шалтгаалсан үргүйдэл.
- Прогестероны дутагдлаас шалтгаалсан завдаж буй болон зуршсан зулбалт.
- Умайгаа авахуулаагүй эмэгтэйд эстроген эмчилгээтэй мөчлөгөөр хавсарч цэвэршилтийн үеийн эндометрийн гиперплазиас сэргийлэх.
- Умайн үйл ажиллагааны алдагдлын цус алдалт болон хоёрдогч аменорей.
Эсрэг заалт
- Дидрогестерон эсвэл бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол.
- Шалтгаан нь тодорхойгүй үтрээний цус алдалттай бол.
- Нөхөн үржихүйн туслах технологийн үед үр хөндөлт эсвэл зулбалт оношлогдож, лютейн үеийг дэмжих эмчилгээг зогсоох шаардлагатай бол.
- Элэгний хүнд өвчтэй, эсвэл ийм өвчний түүхтэй бөгөөд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт хэвийн болоогүй бол.
- Эстроген-прогестагены хавсарсан эмчилгээний эсрэг заалттай бол.
- Бэлгийн даавраас хамааралт хорт хавдар оношлогдсон эсвэл сэжиглэгдсэн бол.
- Галактоз үл тэвчих, Лапп лактазын дутагдал, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдал зэрэг ховор удамшлын эмгэгтэй бол.