Ибупротех-400 (Ibuprotekh-400)
Protech Biosystems PVT., Ltd
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
400 мг · 10×10 шахмал
Хэрэглэх заалт
- Ибупрофеныг хэрхийн үений үрэвсэл (бага насны хүүхдийн хэрхийн үений үрэвсэл, Стилийн эмгэг), анкилоз, спондилит, остеоартрит, тулайн артритын үед өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ. Ибупрофеныг хэрхийн үений бус фиброзын эмчилгээнд хэрэглэнэ. Мөн ибупрофеныг захын үений эмгэг ялангуяа хөшингө, брусит, шөрмөсний үрэвсэл, теносиновит, бага нурууны өвдөлт зэрэгт хэрэглэнэ. Ибупрофеныг зөлөөн эдийн гэмтэл ялангуяа суналтанд хэрэглэнэ. Мөн цэвэршилтийн үеийн, шүдний, захын мэдрэлийн, төрөлтийн өвдөлтийн үед хэрэглэнэ. Ибупрофеныг халуун бууруулах зорилгоор бас хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ходоодны шархлааны өгүүлэмжтэй түүний идэвхжилтэй өвчтөнд хэрэглэхгүй. Өмнө нь ибупрофен, аспирин бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдэд хэт мэдрэгшлийн урвал (багтраа, ринит, чонон хөрвөс) илэрч байсан өвчтөн хэрэглэхгүй. Ибупрофеныг элэгний хүнд эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.