Каломин С (Kalomin S)
Korea United Pharm Inc
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
20 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Цочмог бронхит.
Эсрэг заалт
- o Жирэмсэн болон хөхүүл эхчүүд
- o Цусны бүлэгнэлт саатуулах эм хэрэглэж буй өвчтөнүүд
- o Цус алдах хандлагатай өвчтөнүүд
- o Хангалттай өгөгдөхүүн байхгүйн улмаас элэг болон бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүд
- o Идэвхтэй бодис хийгээд найрлаганд нь буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнүүд
- o 12-с доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.
- Гаж урвалууд:
- o Эмчилгээний явцад цөөвтөр тохиолдолд ходоод ходоод-гэдэсний талаас ходоод өвдөх, цээж хорсох, дотор муухайрах буюу суулгах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
- o Ховор тохиолдолд буйл болон хамраас цус гарах зэрэг хөнгөн хэлбэрийн цус алдалт илэрч болзошгүй.
- o Ховор тохиололд хэт мэдрэгшилтийн урвалууд (арьс салстанд тууралт гарах, чонон хөрвөс, арьс салст загатнах г.м.) илэрч байсан нь бүртгэгдсэн.
- o Маш ховор тохиолдолд нүүр хавагнах, амьсгал бачимдах болон цусны даралт унах зэрэг хүнд хэлбэрийн хэт мэдрэгшилтийн урвалууд илэрч болзошгүй.
- o “Каломин S” бэлдмэлийн хэрэглээтэй хамааралтайгаар элэг хордох ба элэг үрэвсэх тохиолдлууд үүсч байсан нь мэдээлэгдсэн. Харин дээрх тохиолдлууд нь өөрөө аяндаа мэдээлэгдсэн байх тул давтамжийг тодорхойлох боломжгүй байгаа болно.