Карведилол-Тева (Karvedilol-Teva)
Teva operations Poland Sp. z.o.o.
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
25 мг · 30 шахмал
6.25 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Артерийн гипертензи – тайван байх өөр өөр цаг хугацаанд 3-аас доошгүй удаа хэмжихэд урьдчилан эм хэрэглээгүй үед артерийн даралт 140/90 мм м.у.б хүртэл нэмэгдсэн үед (дангаар болон бусад даралт бууруулах эмүүдтэй хавсран)
- Зүрхний цусан хангамжийн дутагдал (зүрхний титэм судасны судасны хатуурал, зүрхний шигдээс, зүрхний шигдээс зэрэг хүндрэлээс үүдэлтэй зүрхний титэм судас нарийсал): тогтвортой зүрхний бахаас (зүрхний орчим болон өвчүүний ард өвдөлттэй зүрхний титэм судасны цусан хангамжийн дутагдлын эмгэгийн нэг хэлбэр) урьдчилан сэргийлэх.
- Зүрх судасны архаг дутагдал (шээс хөөх эм, дигоксин эсвэл ангиотензин хувиргагч ферментийн дарангуйлагчтай хавсарсан эмчилгээ).
- Карведилол-тева бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ.
Эсрэг заалт
- Дараах тохиолдолд Карведилол-Тева бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.
- Эмийн зааврын 6-аар хэсэгт дурдагдсан үйлчлэгч бодис болох карведилол ба бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- уушигны архаг бөглөрөлт өвчин
- анамнезд гуурсан хоолойн багтраа эсвэл гуурсан хоолойн агчилтай
- зүрхний архаг дутагдал, декомпенсацийн үе шатны зүрхний цочмог болон архаг дутагдал нь инотроп бодисыг судсаар тарих шаардлагатай
- Принцметалын зүрхний бах (зүрхийг тэжээж буй судасны агчилаас үүдэлтэй зүрхний бах)
- зүрхний гаралтай шок (артерийн даралт бууралттай зүрхний булчингийн агшилтын огцом бууралт гэх мэт)
- хүнд хэлбэрийн брадикарди (тайван үед 50-аас бага цохилт/мин), синусын зангилааны сулралын хам шинж (синоарикуляр хориг хамрагдана), атриовентрикуляр (AV) хориг (хиймэл зүрхний хэм баригч аппараттай өвчтөнүүдээс бусад)
- захын судасны бөглөрөлт өвчний хүнд үе (ихэвчлэн атеросклерозын улмаас хөлний (эсвэл ховор тохиолдолд гар) цусны урсгал буурахад хүргэдэг артерийн бөглөрөл буюу нарийсалт)
- эмнэлзүйн хувьд ач холбогдолтой элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, бодисын солилцооны ацидоз
- Хүнд хэлбэрийн брадикарди (40 цохилт/минутаас бага) ба артерийн гипотензи үүсэх магадлалтай тул верапамил эсвэл дилтиаземийг судсаар хийх эмчилгээг заагдсан
- хүнд хэлбэрийн артерийн гипотензи (систолын даралт 85 мм м.у.б-аас бага)
- лактозын үл тэвчих, лактазын дутагдал, глюкоз-галактозын шингээлтийн хамшинж
- хөхөөр хооллох үе
- 18 хүртэлх настай (аюулгүй байдал, үр нөлөө нь тогтоогдоогүй)
- бөөрний дээд булчирхайн эсийн дааврын идэвхтэй хавдар (альфа-адренблокатор хамт хэрэглэхгүйгээр).
- Онцгой заалт ба болгоомжлол
- Хэрэв таньд дор дурьдагдсан зүйлс хамааралтай бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй:
- Карведилол-Тева эмчилгээний эхэн үе эсвэл тунг ихэсгэний дараа ортостатик гипотензи (биеийг хэвтээ байрлалаас босоо байрлалд шилжүүлэх үед цусны даралт буурах), толгой эргэх, заримдаа ухаан алдах зэрэг шинж тэмдэг ялангуяа зүрхний дутагдалтай өвчтөнүүд, өндөр настан, цусны даралт бууруулах бусад эм эсвэл шээс хөөх эмийг нэгэн зэрэг ууж байгаа өвчтөнүүдэд илэрдэг. Карведилол-Тевагийн эхний тунг бага тунгаар хэрэглэх ба дэмжих тун хүртэл аажмаар нэмэгдүүлэх, мөн эмийг хооллох үеэр хэрэглэх замаар эдгээр үр нөлөөнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ортостатик гипотензи үүсэхээс зайлсхийхийн тулд "хэвтээ" эсвэл "суух" байрлалаас болгоомжтой босох хэрэгтэй. Толгой эргэх үед та суух эсвэл хэвтэх хэрэгтэй.
- Карведилол-Теваг уушигны архаг бөглөрөлт өвчин бүхий өвчтөнүүдэд хэрэглэж болохгүй.
- Гуурсан хоолойн агчилтай өвчтөнүүдэд карведилол амьсгалын замын эсэргүүцлийг нэмэгдүүлж, амьсгал давчдах шалтгаан болдог. Энэ тохиолдолд эмчилгээний эхэн үед болон тунг өсгөх үед эмч таныг сайтар хянаж байх болно. Эмчилгээний явцад бронхоспазмын шинж тэмдэг илэрвэл эмч танд эмийн тунг багасгахыг зөвлөж байна.
- Чихрийн шижинтэй өвчтөнд карведилолыг хэрэглэхдээ болгоомжтой байх шаардлагатай, учир нь карведилол цусан дахь глюкоз багадалтын шинж тэмдгийг далдлах эсвэл багасгадаг. Чихрийн шижин, зүрхний архаг дутагдалтай өвчтөнүүдэд карведилол цусан дахь глюкозын хяналт хангалтгүйтэй холбоотой байж болно. Эдгээр өвчтөнүүд эмийг эмчийн хатуу хяналтан дор хэрэглэх шаардлагатай.
- Карведилол-Тева захын судасны өвчтэй өвчтөнүүдэд (жишээлбэл, Рэйногийн хам шинж) артерийн дутагдлын шинж тэмдгийг өдөөх эсвэл хүндрүүлдэг тул болгоомжтой хэрэглэнэ.
- Карведилол-Тева бамбай булчирхайн хэт идэвхжлийн (зүрхний цохилт ихсэх) үед тохиолддог шинж тэмдгүүдийг далдлах боломжтой.
- Хэрэв та брадикарди (зүрхний цохилт минутанд 55-аас бага) байвал эмч танд эмийн тунг зохих ёсоор бууруулахыг зөвлөж байна.
- Харшлын урвал, харшлын эсрэг эмчилгээний талаар эмчдээ хэлээрэй. Карведилол-Тева харшил үүсгэгчдэд мэдрэмтгий байдал, хэт мэдрэгжүүлэлтийн урвалын хүндрэлийг нэмэгдүүлдэг.
- Бета-хориглогчдыг хэрэглэдэг хайрст үлдтэй өвчтөнүүдэд Карведилол-Теваг зөвхөн ашиг тус нь эрсдэлээс давсан тохиолдолд л хэрэглэнэ.
- Хэрэв та Карведилол-Тева ба кальцийн антагонистууд болох верапамил, дилтиазем эсвэл бусад хэм алдагдалын эмийг хамт хэрэглэж байгаа бол эмч таны цусны даралт болон зүрхний бичлэгийг хянана.
- Бөөрний дээд булчирхайн хэт идэвхжилтэй (феохромоцитом) өвчтөнд карведилолыг болгоомжтой хэрэглэх бөгөөд зөвхөн зохих эмийг урьдчилж хэрэглэсний дараа хэрэглэнэ.
- Бета-адренерг рецепторын идэвхийг дарангуйлдаг эмүүд, түүний дотор карведилол Принцметалын зүрхний бахтай өвчтөнд цээжний өвдөлт үүсгэдэг.
- Карведилол-Тева нулимс ялгаралтыг багасгах тул контакт линз хэрэглэхэд хүндрэл учруулдаг.
- Хүүхэд ба өсвөр насныхан
- Карведилол-Тева бэлдмэлийг хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэхгүй. Уг бүлгийн өвчтөнүүдэд Карведилол-Тева бэлдмэлийн эмчилгээний ашигтай үр нөлөө болон аюулгүй байдлын судалгаа хангалттай хийгдээгүй.
- Бусад эмийн бэлдмэл ба Карведилол-Тева
- Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй болон хэрэглэж байгаа бол эмчлэгч эмч буюу мэдэгдээрэй.
- Дараах эмийн бэлдмэлийн аль нэгийг хэрэглэж байгаа бол болгоомжтой хэрэглэх ба эмчдээ мэдэгдэнэ.
- Дигоксин (зүрхний дутагдлыг эмчлэхэд хэрэглэдэг)
- Рифампицин (сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэдэг антибиотик)
- Циклоспорин (дархлааны хариу урвалыг дарангуйлах, эрхтэн шилжүүлэн суулгах үед эрхтэн ховхрох, үе мөчний болон арьсны зарим өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг эм)
- Зүрхний хэм алдагдлыг эмчлэхэд хэрэглэдэг эмүүд (жишээлбэл, верапамил, дилтиазем, амиодарон)
- Флуоксетин (сэтгэл гутралын эсрэг эм)
- Инсулин эсвэл гипогликемийн бодисууд (цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг эм), учир нь тэдний гипогликемийн нөлөө нэмэгдэж болзошгүй.
- Резерпин эсвэл моноаминоксидазын дарангуйлагч агуулсан эм (сэтгэл гутралыг эмчлэхэд ашигладаг)
- Клонидин (артерийн даралт ихсэлт эсвэл мигрень эмчлэх эм)
- Артерийн даралтыг бууруулдаг бусад эмүүд (жишээлбэл, альфа1-адренрецепторын антагонистууд)
- Мэдээ алдуулах эм (өвдөлт намдаах эм. Мэдээ алдуулах шаардлагатай хагалгаа хийлгэхээр төлөвлөсөн бол Карведилол ууж байгаагаа эмчдээ мэдэгдэх шаардлагатай)
- Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлүүд
- Гуурсан хоолойг өргөсгөх бета-адренидэвхт бэлдмэлүүд.