Карветон Ф.С. (Karveton F.S.)
China Chemical & Pharmaceutical Co.,Ltd. Hsinfong Plant
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
75 мг · 28 шахмал
Хэрэглэх заалт
- Клопидогрелийг атеротромботик эмгэгийн хоёрдогч урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ:
- ойрын хугацаанд цус харвасан, зүрхний булчингийн шигдээс болсон түүхтэй эсвэл захын артерийн судасны өвчтэй өвчтөнүүдэд атеротромбозын тохиолдолуудыг (зүрхний шигдээс, цус харвалт эсвэл судасны бусад шалтгаант нас баралт зэрэг) бууруулах
- ST сегмент өргөгдөөгүй титэм судасны цочмог хам шинжийн үед (тогтворгүй бах эсвэл Q-шүдгүй шигдээс), ацетилсалицилын хүчилтэй (AСХ) хамт арьсаар дамжуулан титэм судсанд стент тавих ажилбарт орсон өвчтөнүүдэд хэрэглэнэ.
- ST сегмент өргөгдсөн зүрхний цочмог шигдээсийн (CӨЗЦШ) үед, эм эмчилгээнд байсан бүлэн хайлуулах эмчилгээ хийлгэх заалттай өвчтөнүүдэд ацетилсалицилын хүчилтэй (AСХ) хамт хэрэглэнэ.
- Хамгийн багадаа нэг судасны эмгэгийн эрсдэлт хүчин зүйл илэрсэн, К аминдэмийн антагонистын эмчилгээ зохимжгүй болон цус алдах эрсдэл багатай тосгуурын жирвэгнээтэй насанд хүрсэн эмчлүүлэгчид клопидогрелийг AСХ-тэй хослуулан атеротромбоз, цус харвалт зэрэг тромбоэмболи тохиолдолуудыг үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмийн бүтээгдэхүүний аль нэгэн найрлаганд болон гол үйлчлэгч бодист хэт мэдрэг өвчтөн
- Элэгний хурц үрэвсэлтэй өвчтөн
- Эмгэг цус алдалттай жишээлбэл ходоодны шархтай эсвэл дотуур цус алдаж болзошгүй өвчтөнд
- Хөхөөр хооллодог бол