Компоунд Амино ацид инжекшн (Kompound Amino atsid injekshn)
Shijiazhuang No.4 Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мл · №1
Хэрэглэх заалт
- Хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдаж хоол идэж чадахгүй болсон, дистрофийн улмаас уураг багассан болон дархлалын үйл ажиллагаа доройтсон өвчтөнд хэрэглэнэ.
- Ихээхэн хэмжээний талбай эзэлсэн түлэгдэлт, шархлаатай ба катаболизм өндөрссөн, уураг алдсан болон сөрөг-нитрогений тэнцвэр алдагдсан өвчтөнд хэрэглэнэ.
- Мэс заслын өмнө болон дараа тэжээлийг сайжруулах болон хүндрэл хийгээд нас баралтын эрсдэлийг багасгах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийг элэгний хүнд эмгэгтэй, элэгний үйл ажиллагааны дутмагшилтай, бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай, аминхүчлийн солилцооны алдагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.
- Мөн хүнд хэлбэрийн ацидозтой ба халууралт бүхий зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй