Кюбе (Kyube)
Syncom healthcare limited
Эмийн хэлбэр
Нүдний дусал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- КUБE бэлдмэлийг нүдний эвэрлэгийн шархлаа болон түүнд мэдрэг бактериар үүсгэгдсэн нүдний өнгөц ба дайврын халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Ер нь бактерийн эсрэг эмүүдийг зохистой хэрэглэх албан ёсны удирдамжтай байх нь зүйтэй.
- Зөвлөх тун ба хэрэглэх арга:
- КUБE бэлдмэлийг шөнийн туршид дараах завсарлагатайгаар хэрэглэж болно. Үүнд:
- Эхний өдөр эхний 6 цагийн туршид эмгэгтэй нүдэнд 15 минутын завсарлагатайгаар 2 удаа дусааж хэрэглээд цаашид өдрийн үлдсэн цагуудад 30 минут тутамд 2 удаа дусааж хэрэглэнэ.
- Хоёр дахь өдөрт эмгэгтэй нүд тутамд нэг цагийн зайтай 2 удаа дусааж хэрэглэнэ.
- Хоёроос гурав дахь өдөрт эмгэгтэй нүдэнд 4 цагийн зайтай хоёр дуслаар хэрэглэнэ. Хэрэв өвчтөнд 14 хоногоос дээш хугацаагаар эмчилгээ шаардлагатай тунгийн дэглэмийг эмчид хандан шийдвэрлүүлэх хэрэгтэй.
- Нүдний өнгөц халдвар:
- Өнгөц халдварын үед ердийн тунгаар өдөрт 4 удаа нэг буюу хоёр дусал, хүнд халдварын үед эхний хоёр хоногт тунг өдрийн цагаар хоёр цаг тутамд 1-2 дуслаар хэрэглэнэ.
- Түүнийг хамгийн дээд тал нь 21 хоног хүртэл эмчилгээнд хэрэглэж болно.
- Нэгээс дээш насны хүүхдэд насанд хүрэгчдийнхтэй адил тунгаар хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн идэвхтэй бодист буюу хинолоны бүлгийн бусад эмэнд, мөн түүнчлэн бэлдмэлитйн найрлаганд орсон аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.