Лантидекс (Lantideks)
PT. Otto pharmaceuticals Industries
Эмийн хэлбэр
Ампул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
25 мг / мл-2 мл · 5 ампул
Хэрэглэх заалт
- Хурц хэлбэрийн өвдөлтийн үеийн эмчилгээ болон амаар уух боломжгүй, мэс заслын дараах өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ.
- Цээрлэлт:
- Декскетопрофенд болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Үйлчлэгч бодистой төстэй бэлдмэл (стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл буюу салицилат (ацетилсалицилын хүчил)) хэрэглэсний дараа бронхын багтраа, чонон хөрвөс, бронхын агчил, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
- Зүрхний хүнд явцтай дутагдал
- Гол судас ба титэм судас холбох хагалгаа хийх үеийн мэс заслын дараах өвдөлтийн эмчилгээ
- Хоол боловсруулах замын архаг хямралын өгүүлэмжтэй өвчтөн
- Идэгдмэл шархлааны сэдрэлийн үе, түүнчлэн ходоод гэдэсний цус алдалт, шархлаа, цооролтын өгүүлэмжтэй хүмүүс
- Цус алдахад өртөмхий байдал
- Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (креатин клиренс <50мл/мин)
- Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд Пью оноогоор 10-15)
- Жирэмсний сүүлийн 3 сар
- 15 хүртэл насны хүүхэд