Левоцетиризин дигидрохлорид Монтелукаст (Levocetirizin Digidrohlorid Montelukast)
Protech Biosystems PVT., Ltd
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5 мг + 10 мг · 100 шахмал
Хэрэглэх заалт
- Мастик-ЛС шахмал нь харшлын ринитын (улирлын чанартай болон байнгын) шинж тэмдгүүдийг арилгах, улирлын чанартай харшлын ринитээс урьдчилан сэргийлэх, 15 болон түүнээс дээш насны өвчтөнд гуурсан хоолойн багтраа болон харшлын ринитийн хавсарсан үеийн эмчилгээний үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Мастик-ЛС шахмалыг монтелукаст натри, левоцетиризин эсвэл цетиризинд, мөн түүний найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг нь тодорхой хүмүүст хэрэглэхийг хориглоно. Бөөрний хурц хэлбэрийн дутагдалтай, креатинины клиренс 10мл/мин-аас бага хүмүүст Мастик-ЛС шахмалыг хэрэглэхийг хориглоно. Удамшлын шалтгаантай, ховор тохиолдох галактоз үл тэвчилтэй, Lapp лактазын дутагдалтай, эсвэл глюкоз-галактоз мальабсорбцийн алдагдалтай хүмүүст энэ эмийг хэрэглэхийг хориглоно.