Монтелукаст ФС таблетс 10мг СУХ (Montelukast Fs Tablets 10mg Suh)
China Chemical & Pharmaceutical Co.,Ltd. Hsinfong Plant
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг · 28 шахмал
Хэрэглэх заалт
- Монтелукаст натрийн шахмалууд нь лейкотриен рецепторын антагонист юм.
- Багтраа
- Монтелукаст натрийн шахмалыг насанд хүрэгчид, 15-аас дээш насны хүүхдэд архаг багтраа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
- Дасгалаас үүдэлтэй гуурсан хоолойн агшилт (EIB)
- Монтелукаст натрийн шахмалыг 15 ба түүнээс дээш насны өвчтөнүүдэд дасгал хөдөлгөөнөөс үүдэлтэй гуурсан хоолойн агчилаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.
- Харшлын ринит
- Монтелукаст натрийн шахмал нь 15 ба түүнээс дээш насны өвчтөнүүдэд улирлын харшлын ринит, архагшсан харшлын ринит өвчний шинж тэмдгийг арилгахад зориулагдсан. Монтелукаст натрийн шахмалуудын үр нөлөө нь харшлын риниттэй өвчтөнд мэдрэл-сэтгэцийн шинж тэмдгүүд илрэх эрсдлийг бууруулдаг.
- Хязгаарлагдмал хэрэглээ
- Монтелукаст натрийн шахмалыг багтралын сэдрэлийн эмчилгээнд зөвлөхгүй.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист харшилтай байх эсвэл “Найрлага” хэсэгт заагдсан бодист харшилтай тохиолдолд хэрэглэхийг хориглоно.