Нейронокс (Neuronox)
Medytox INC
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх лиофилизат нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100нэгж · №1
200нэгж · №1
Хэрэглэх заалт
- 18 болон түүнээс дээш насны хүний хоргүй явцтай блефароспазм буюу зовхины агчлын эмчилгээ.
- Тархины саажилттай 2 болон түүнээс дээш насны хүүхдийн булчингийн агчлаас үүссэн хөлийн эквинус деформацийн эмчилгээ.
- 20–65 насны хүний хөмсөг зангидагч болон ихэмсэглэх булчингийн идэвхтэй холбоотой дунд/хүнд зэргийн цохны босоо үрчлээг түр тэнийлгэх.
- 20 болон түүнээс дээш насны хүний цус харвалтын дараах дээд мөчдийн хэсэгчилсэн булчингийн агчлын эмчилгээ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг.
- Системийн мэдрэл-булчингийн эмгэг, тухайлбал хүнд миастени, Ламберт–Итоны хам шинж, амиотрофик хажуугийн хатуурал.
- Хүзүүний дистонийн эмчилгээнд амьсгалын үйл ажиллагааны хүнд алдагдалтай өвчтөн.
- Жирэмсэн, жирэмсэн байх магадлалтай болон хөхүүл эмэгтэй.