Но-шпа (No-shpa)
Chinion Pharmaceutical and Chemical Works Private Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
40 мг / 2 млl · №5
Хэрэглэх заалт
- цөсний замын өвчний үеийн гөлгөр булчингийн агчилууд: холецистолитиаз, холангиолитиаз, холецистит, перихолецистит, холангит, папиллит
- шээс дамжуулах замын гөлгөр булчингийн агчилууд: нефролитиаз, уретролитиаз, пиелит, цистит, давсагны тенезм
- Дэмжих эмчилгээнд (өвчтөн шахмал эм ууж чадахгүй үед):
- ходоод гэдэсний замын гөлгөр булчингийн агчилууд: ходоод, дээрх гэдэсний шарлаат өвчин, гастрит, ходоодны кардиал болон пилорын агчил, энтерит, колит
- эмэгтэйчүүдийн өвчин: дисменорей (сарын тэмдэгийн өвдөлт)
- Хэрэглэхийн өмнө шаардлагатай мэдээлэл
Эсрэг заалт
- эмийн идэвхтэй бодис эсвэл туслах бодисын бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байх
- натрийн метабисульфитад мэдрэг ихэссэн
- элэг, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал
- зүрхний хүнд хэлбэрийн дутагдал (зүрхнээс цус гаралт багасах хам шинж)
- хүүхэд, 18 хүртэлх өсвөр насныханд
- Хэрэглээнд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Коллапс үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх: гипотензи үед эмийг болгоомжтой хэрэглэхийг шаарддаг. Бэлдмэлийг судсанд тарих үед коллапс үүсэх эрсдэлтэй тул өвчтөн зөвхөн хэвтээ байрлалд байх ёстой.