Но-шпа – Опелла Хелскеа Унгар Лтд (No-shpa)
Опелла Хелскеа Унгар Лтд
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
40 мг · 100 шахмал
40 мг · 24 шахмал
40 мг · 60 шахмал
Хэрэглэх заалт
- Цөсний замын гөлгөр булчингийн спазм/агчилт: холецистолитиаз, холенгиолитиаз, холецистит/цөсний үрэвсэл, перихолецистит, холангит, папиллит
- Шээсний замын гөлгөр булчингийн спазм/агчилт: нефролитиаз, шээсний сувгийн чулуу, пиелит, цистит, давсагны тенез
- Туслах эмчилгээний хувьд:
- Ходоод гэдэсний тогтолцооны эд эрхтэний гөлгөр булчингийн агчилт/спазм: ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаа, гастрит, кардиа ба пилорусын спазм, энтерит, колит/бүдүүн, нарийн гэдэсний үрэвсэл, гэдэсний булчин агчилтын шалтгаант өтгөн хаталт, гэдэс цочролын хамшинж (ГЦХ)-өвөрмөц, онцгой шалтгаангүйгээр хэвлийн өвдөлт, өтгөн гадагшлах үйл явцын алдагдлын шинжүүд илэрдэг хоол боловсруулах замын үйл ажиллагааны эмгэг
- Толгой хүчтэй өвдөхөд гэдэсний булчин зангирах
- Эмэгтэйчүүдийн өвчний хувьд: дисменорея-умайн булчин чангарсанаас үүдэлтэй сарын тэмдэгийн үед өвдөх шинж илэрч магадгүй.
- Хэрэглэхийн өмнө шаардагдах мэдээллийн жагсаалт
Эсрэг заалт
- Идэвхтэй бодис эсвэл бусад нэмэлт бодисуудад хэт мэдрэмтгий
- Бөөр/элэгний хүнд хэлбэрийн дутагдал
- Зүрхний хүнд хэлбэрийн дутагдал (зүрхээр шахагдах цусны хэмжээ багасах хам шинж)
- Удамшлын шалтгаант галактоз үл зохицол, Лаппа лактаз дутагдал/глюкоз-галактозын шимэгдэлт хямрах
- 6 хүртэлх насны хүүхдүүд
- Хэрэглэхэд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Цусны даралт багатай хүнд тухайн эм бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэхийг анхаар.
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэлцэх нь:
- Папаверин, баралгин гэх мэт фосфодиэстераз ферментэд хориглох үйлдэлтэй бэлдмэлүүд нь леводопа- бэлдмэлийн паркинсоны эсрэг нөлөөг бууруулдаг. Тийм учраас Дротавериныг леводопатай хавсран хэрэглэх үед паркинсоны эсрэг нөлөө буурсанаас гар хөлийн үзүүр татваганах, хөшүүн байдал үүсэх зэргээр леводопа эмийн гаж нөлөө давамгайлан илрэх боломжтой.