Панимун Биорал (Panimun Bioral)
Panacea Biotec Pharma Limited
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
25 мг · 6×5 капсул
Хэрэглэх заалт
- а.Эрхтэн шилжүүлэн суулгах
- Циклоспориныг эртэн шилжүүлэн суулгасаны дараа суулгац ховхрохоос урьдчилан сэргийлэх, өмнө нь дархлаа дарангуйлах бусад бэлдмэл хэрэглэж байсан эмчлүүлэгчийн суулгац ховхролыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
- б.Чөмөг шилжүүлэн суулгах
- Циклоспориныг чөмөг шилжүүлэн суулгасаны дараа суулгац ховхрохоос урьдчилан сэргийлэх эсвэл суулгац эзэнээ хөнөөх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- в.Псориаз
- Циклоспориныг уламжлалт эмчилгээ тохирохгүй буюу үр дүнгүй байгаа хүнд хэлбэрийн псориазтай эмчлүүлэгчид хэрэглэнэ.
- г.Хэрх төст үений үрэвсэл
- Циклоспориныг хэрх төст үений үрэвслийн эсрэг удаан хугацааны үйлдэлтэй, сонгомол эмүүдэд үр дүнгүй буюу тохиромжгүй байгаа хүнд хэлбэрийн, идэвхижил бүхий хэрх төст үений үрэвсэлтэй эмчлүүлэгчид хэрэглэнэ.
- д.Нефротик хам шинж
- Бөөрний бага хэмжээний өөрчлөлт, хэсэгчилсэн болон голомтот түүдгэнцэрийн хатуурал буюу мембраноз гломерулонефрит зэрэг түүдгэнцэрийн өвчний улмаас стеройд-хамааралт, стеройд тэсвэржилттэй нефротик хам шинжтэй эмчлүүлэгчийн барих эмчилгээнд болон сэдрэлийг дарах зорилгоор хэрэглэнэ. Мөн циклоспориныг стеройдын тунг бууруулах эсвэл хасах үед намжлыг дарах стеройдыг дэмжихийн тулд хэрэглэж болно.
Эсрэг заалт
- Циклоспоринд хэт мэдрэг эмчлүүлэгч
- Дараах байдалд байгаа псориазтай, хэрх төст үений үрэвсэлтэй эмчлүүлэгчийн эмчилгээнд: бөөрний үйл ажиллагааны алдагдал; хяналтгүй артерийн даралт ихсэлт; хорт хавдар; засагдах боломжгүй халдвар, аутоиммуны өвчнийг хамруулаад анхдагч эсвэл хоёрдогч дархлаа дутагдал зэргийн үед хэрэглэхийг цээрлэнэ.