Пентафлуцин (Pentaflutsin)
J.S.C Uralbiopharm
Эмийн хэлбэр
Уусмал бэлтгэх мөхлөг
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
5 г · No10
Хэрэглэх заалт
- Пентафлуциныг насанд хүрэгчдэд өндөр халуурах, бие жихүүцэх, бие өвдөх, толгой өвдөх, булчин өвдөх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг дагалдсан амьсгалын замын цочмог өвчин (АЗЦӨ) болон амьсгалын замын вирусын гаралтай цочмог халдварын (АЗВГЦХ) шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ,халдварт өвчний үед биеийн эсргүүцлийг өвөрмөц бусаар нэмэгдүүлнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг.
- Элэг, бөөрний үйл ажиллагааны илэрхий алдагдал.
- Цус алдах хандлагатай цусны өвчин.
- Глюкозо-6-фосфатдегидрогеназын удамшлын дутагдал.
- Шээсээр оксалат ихээр ялгарах, бөөрний чулуу, бөөр шээс ялгаруулах замын чулуу (кальцийн)
- Бүлэн үүсэх хандлагатай
- 18 хүртэлх насны хүүхэд ( хүүхдэд хэрэглэх эмнэлзүйн судалгаа байхгүй)
- Фруктозын төрөлхийн үл тэвчил, глюкоз-галактозын мальабсорбци, сахароза /изомальтазын дутмагшил зэрэгт хэрэглэхийг хориглоно.
- Болгоомжтой хэрэглэх
- Жильберийн хам шинж (билирубины хоргүй ихсэлт).Бэлдмэлийн найрлагад сахароз агуулагддаг (1 уутанд 0,33 хе сахар агуулагдана) тул чихрийн шижинтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.