Петидин (Petidin)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Мансууруулах эмийн жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5%-2 мл · №50
Хэрэглэх заалт
- Бэртэл гэмтэл, эмгэг зүйн хүчтэй өвдөлтүүд, зүрхний булчингийн шигдээс, бөөр, элэг, гэдэс хүчтэй хатгаж өвдөх, мэс заслын өмнөх болон дараах өвдөлт болон хорт хавдрын өвдөлт намдаах, тайвшруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Тухайн бэлдмэлд хэт мэрэгшсэн хүн, турж эцсэн, ядарч туйлдсан, амьсгалын төв дарангуйлагдаж амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдсөн болон гуурсан хоолойн багтраа зэрэг амьсгалын замын гөлгөр булчин агшсан шинж бүхий тохиолдлууд, шалтгаан тодорхойгүй хэвлийгээр өвдөх, элэгний эсийн үйл ажиллагааны хүнд дутмагшил, тархины гэмтэл, шарх, тархины даралт өөрчлөгдсөн, эпилепсийн байдал, архины цочмог хордлого болон согтууруулах ундаа хэрэглэсэн үед, бөөрний дээд булчирхайн холтослог давхрын дутмагшил, чихрийн шижин, эмийн бодис болон петидиний гидрохлоридоос харшилтай хүмүүс тус тус хэрэглэхийг хориглоно. Мөн МАО (моноаминоксидаза) ферментэд хориг үүсгэдэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх болон төрөх үеийн өвдөлт намдаах зорилгоор хэрэглэхийг хориглоно.