Рингер-Котек-500 (Ringer-Kotek-500)
Shandong Qidu Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Дуслын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мл · №1
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчид, хүүхдэд хүчил шүлтийн тэнцвэрийн алдагдал, электролит, болон шингэн нөхөх зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг. Бодисын солилцооны хүчилшилийн улмаас үүссэн бодисын солилцооны хүчилшил, шингэн алдалтын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Натри, кали, кальци, лактат, хлоридыг хэрэглэж байх үед эмнэл зүйд хор хөнөөл илэрсэн тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
- Дараах тохиолдлын аль нэг нь хамаарсан үед болгоомжтой хэрэглээрэй.
- Чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд бигуанид (ялангуяа фенформин) нь элгэнд сүүн хүчлийн шингээлтийг саатуулж сүүн хүчлийн ацидоз үүсгэдэг байж болно.
- Натрийн шимэгдэлтийг дагалдах хандлагатай хавантай эмчлүүлэгч
- Артерийн даралт ихсэх өвчтэй эмчлүүлэгчнд цусны даралт ихсэж болно.
- Зүрхний үйл ажиллагааны алдагдал үүссэн
- Элэгний дутагдалтай эмчлүүлэгчэд лактатын задрал удааширдаг тул ацидоз үүсэх хурдыг саатуулдаг байж болно.
- Гипокси ба хашгирч орилох нь бодисын солилцооны лактатын хэрэгцээ болон эдийн цусан хангамжийн дутагдлыг үүсгэдэг учраас ацидозыг засах хурдад нөлөөлдөг байж болно.
- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, салиелизм эсвэл гликогений I хэлбэртэй өвчтөнүүдэд сүүн хүчлийн ацидоз үүсч болох тул энэ бүтээгдэхүүн нь хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг засахад тохиромжгүй.
- Чихрийн шижин өвчний кетозын үед этил-цууны хүчил, Q-гидроксилбутирийн хүчил, сүүн хүчлийн хэмжээ ихсэж, цусны эргэлт муудсанаас эрхтний цусан хангамж хангалтгүй болж сүүн хүчлийн задралын хурд буурдаг.
- Бөөрний дутагдалтай өвчтөнүүд ус болон натрийн эргэн шимэгдэлтэнд өртөмтгий байдаг тул зүрх судасны ачааллыг нэмэгдүүлдэг.
- Дараах тохиолдолд бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоно:
- Зүрхний дутагдал болон уушигны цочмог хаван
- Тархины хаван
- Үнэмлэхүй сүүн хүчлийн ацидоз
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдал
- Олигоури, анури бүхий бөөрний хүнд дутагдал.
- Хэрэглэхийн өмнө дараах зүйлийг шалгах хэрэгтэй:
- Цусны pH, нүүрстөрөгчийг нэгтгэх чадвар
- Ийлдэс дэх натри, кали, кальцийн концентраци
- Бөөрний үйл ажиллагаа
- Цусны даралт
- Зүрх, амьсгалын замын үйл ажиллагааны байдал, тухайлбал: хаван, амьсгал давчдах, хөхрөх, амьсгалын тоо, эгэмний хонхор, элэг хүзүүний сөргөө гэх мэт. Шаардлагатай үед төвийн венийн даралт эсвэл венийн даралтыг шалгах
- Элэгний дутагдалтай өвчтөнүүдэд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар хянаж байх ёстой.