Санексон – PT. Sanbe Farma (Sanekson)
PT. Sanbe Farma
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
16 мг · 30 шахмал
4 мг · 100 шахмал
Хэрэглэх заалт
- САНЕКСОН® гуурсан хоолойн багтраа (ихэвчлэн симпатомиметикүүд, теофиллин гэх мэт эмүүд хүссэн үр дүнг өгөхгүй эсвэл гуурсан хоолойн хэт мэдрэгшилээр тэмдэглэгдсэн), харшлын ринит, чонон хөрвөс, экзем эсвэл дерматит, цочмог хэрх, ревматоид артрит, олдмол (аутоиммун) цус задралын цус багадалт, насанд хүрэгчдийн шалтгаан тодорхойгүй тромбоцитопенийн пурпура, миелобластоз, лимфогрануломатоз, шархлаат колит, нефротик хам шинж, арьсны өвчин, чонон хөрвөс, дерматомиозит зэрэгт хэрэглэнэ.
- САНЕКСОН®-г эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлааны хариу урвалыг дарах, цитостатик эсвэл туяа эмчилгээний туслах бодис болгон, бөөрний дээд булчирхайн анхдагч дутагдал, адреналэктомийн дараа орлуулах зорилгоор хэрэглэж болно.
Эсрэг заалт
- Метилпреднизолон эсвэл бусад глюкокортикоидуудад хэт мэдрэг
- Ходоодны шархлаа, ясны сийрэгжилт, сэтгэцийн эмгэгүүд, амёбиоз, системийн микозын халдвар, полимиелит, нарийн эсвэл нээлттэй өнцөгт глауком, харааны эмгэгүүдэд хориглоно.