Сермион (Sermion)
Pfizer Italy S.r.L
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг · 50 шахмал
30 мг · 30 шахмал
5 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Сермион®-ыг дараах тохиолдолд хэрэглэнэ:
- Тархины органик өвчнүүдийн шинж тэмдгийн эмчилгээнд дараах шинж тэмдэг бүхий тэнэгрэлийн хам шинжийг засах хэсэг байдлаар нэмэлтээр (Альцгеймер өвчний төрлийн тэнэгрэл, паркинсоны тэнэгрэл, судасны шалтгаант тэнэгрэл, олон шигдээсийн улмаас үүссэн тэнэгрэл, бусад төрлийн тэнэгрэл):
- Ой тогтоолт алдагдах, төвлөрөл алдагдах, сэтгэн бодох өөрчлөгдөх, хурдан ядрах, энерги болон сэдэлгүй болох, нөлөөлөгдөх эмгэг.
- Харвалтын дараах байдлын эмчилгээ.
- Анхан шатны зорилтот бүлэг — анхдагч сөнөрөлтөт тэнэгрэлийн үеийн тэнэгрэлийн хам шинж, судасны шалтгаант тэнэгрэл болон эдгээр хам шинжүүдийн холимог хэлбэр.
Эсрэг заалт
- Үйлчлэгч бодист, бусад эргот алкалоидуудад эсвэл бэлдмэлийн туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг, саяхан зүрхний булчингийн шигдээсээр өвдсөн, цочмог цус алдалт, коллапст орох хандлагатай эсвэл коллапст орох аюул тулгарсан, зүрхний хэм илэрхий (< 50 удаа/мин), цөөрсөн, ортостатик зохицуулгын алдагдал.