Солпадеин Актив (Solpadein Aktiv)
Haleon Ireland Dungarvan Limited
Эмийн хэлбэр
Уусгаж хэрэглэх шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг + 65 мг · 12 шахмал
Хэрэглэх заалт
- Хөнгөн болон дунд зэргийн хүчтэй өвдөлтийг хөнгөвчлөх, биеийн ихэссэн халууныг бууруулах зорилгоор хэрэглэх бөгөөд үүнд толгойн өвдөлт, мигрень, булчингийн өвдөлт, булчин-араг ясны өвдөлт, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, вакцины дараах дараах өвдөлт ба халуурал, шүд эрүү нүүрний ажилбар, шүд авсны дараах өвдөлт, шүдний өвдөлт, чихний өвдөлт, остеоартритийн үеийн өвдөлт, амьсгалын замын халдвар (ханиад шуухинаа ба томууг оруулаад), хоолойн өвдөлт.
Эсрэг заалт
- Парацетамол, кофеин, бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй хүмүүс. 12 хүртлэх насны хүүхэд.