Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Стрепсилс /зөгийн бал лимон/

    Reckitt Benckiser Healthcare International Ltd
    Эмийн хэлбэр
    Хүлхмэл шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    0.6мг+1.2мг – 24 шахмал

    Савлагаа: 24 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    Хүлхмэл шахмал | F20060522RO01418
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Стрепсилс®-ыг насанд хүрэгчид болон 6 наснаас дээш
    • хүүхдэд халдварт үрэвслийн үед хоолойн өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
    • Бэлдмэл нь хоолойн өвдөлт болон цочролыг багасгана (үүнд: залгих болон ярих үед), хэсгийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
    • Стрепсилс® бэлдмэлийн үйлдлийн механизм
    • Стрепсилс® бэлдмэлийн үйлчлэгч бодис нь амилметакрезол ба 2,4-дихлорбензил спирт юм. Амилметакрезол нь фенолийн уламжлалын үжилгүйжүүлэгч.
    • 2,4-дихлорбензилийн спирт ба амилметакрезолийн үйлдлийн механизм нь бичил биетний болон мөөгөнцрийн эсийн уургийн коагуляци болон эсийн мембраны липидтэй харилцан үйлчилснээр нөхцөлдөх ба энэ нь үүсгэгчийн эсрэг үр дүнг тодорхойлно.
    • Бэлдмэл нь халдварт үрэвсэлт өвчлөлийн үед үжилгүйжүүлэх үйлдэлтэй, өргөн хүрээний грам эерэг, грам сөрөг бичил биетний эсрэг идэвхтэй, мөөгөнцөр, вирусын эсрэг үйлдэл үзүүлсэн. Энэхүү эмийн бэлдмэл нь хэрэглэснээс хойш 1 минутын дотор Streptococcus pyogenes, Staphylococcus aureus, Haemophilus influenzae, Moraxella catarrhalis зэрэг бичил биетний эсрэг илэрхий антисептик буюу бактерицид үйлдэл үзүүлдэг. Мөн салстыг 1–2 минут бүрхэх үед томуугийн A вирус, парагрипп, амьсгалын замын синцитиаль вирус, цитомегаловирус болон коронавирус зэрэг хэд хэдэн вирусийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
    • Бэлдмэл нь амны хөндийн салст бүрхүүлийг зөөлрүүлэх ба хоолойн өвдөлт болон цочролыг багасгана (үүнд: залгих болон ярианы үед). Бэлдмэлийг хүлхэж эхэлснээс хойш 5 минутын дараа хоолойн өвдөлтийн эрчмийг бууруулдаг. Өвдөлт намдаах үйлчилгээ нь 2 цаг хүртэл үргэлжилдэг.
    • Хэрэв 3 хоногийн дотор биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчид хандана уу.
    • Стрепсилс ® бэлдмэлийг хэрэглэхийн өмнө мэдэх шаардлагатай зүйлс
    • Стрепсилс®-ыг хавсралт зааврын 6-р бүлэгт дурдсан туслах найрлагуудын аль нэгэнд болон амилметакрезол + 2,4 дихлорбензилийн спиртэнд харшилтай бол хэрэглэхгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7497