Сумамед (Sumamed)
Pliva Hrvatska d.o.o.
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Азитромицинд мэдрэг бичил биетнээр үүссэн халдвар ба үрэвсэлт өвчнүүд:
- амьсгалын дээд замын болон чих, хамар хоолойн халдвар (фарингит/тонзиллит, синусит, дунд чихний үрэвсэл)
- амьсгалын доод замын халдварууд: цочмог бронхит, архаг бронхит, уушгины үрэвсэл, түүний дотор хэвийн бус эмгэг төрөгчөөр үүссэн үрэвсэл
- арьс, зөөлөн эдийн дунд зэргийн явцтай халдварын шалтгаант үрэвсэл (батгаших эмгэг), ёлом (рожа), арьсны халдварт өвчин (импетиго, хоёрдогч халдвар- дерматоз)
- Лаймын өвчний эхний үе шат (боррелиоз) – арьсны нүүдэллэх улайлтат үрэвсэл (erythema migrans)
- Chlamydia trachomatis-ын халдварын шалтгаант шээсний замын үрэвсэл (уретрит, умайн хүзүүний үрэвсэл).
- Сумамед® эмийг хэрэглэхээс өмнө юу мэдэх шаардлагатай вэ?
Эсрэг заалт
- Дараах тохиолдолд Сумамед® эмийг хэрэглэж болохгүй:
- хэрэв та азитромицин, эритромицин, бусад макролид эсвэл кетолидын бүлгийн эмүүд эсвэл энэ эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол (хэрэглэх зааврын 6-р хэсэгт заасан)
- элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай бол
- хэрэв та эрготамин эсвэл дигидроэрготамин эмийг ууж байгаа бол
- 45 кг-аас бага жинтэй, 12-аас доош насны хүүхэд.