Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • ТНА пери

    Otsuka Pharmaceutical India Pvt. Ltd
    Эмийн хэлбэр
    Эмульс хэлбэрийн тарилга
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    1000 мл – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    эмульс хэлбэрийн тарилга | F20211209BP08090
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Шим тэжээлийн тарилгыг насанд хүрэгсдэд шим тэжээлийг хоол боловсруулах замаар хэрэглэх боломжгүй тохиолдолд л хэрэглэнэ.
    • Өндөг, шар буурцагны уураг эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшилттэй
    • Хүнд хэлбэрийн гиперлипеми
    • Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил
    • Цус бүлэгнэлтийн хүнд хэлбэрийн эмгэгшил
    • Амин хүчлийн бодисын солилцооны төрөлхийн алдагдал
    • Гемофильтраци эсвэл диализ хэрэглэх боломжгүй бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил
    • Цочмог шок
    • Нэг цагт 6 нэгжээс их инсулин шаардлагатай гипергликеми
    • Цусны сийвэн дэх бэлдмэлийн найрлага дах электролитуудын хэмжээ эмгэгээр ихэссэн тохиолдолд хэрэглэхийг тус тус хориглоно.
    • Дуслын эмчилгээний ерөнхий хориглох заалтууд:
    • Уушигны цочмог даралт ихсэлт, гипергидраци, тэнцвэржилт алдагдсан зүрхний үйл ажиллагааны дутмагшил мөн шингэний гипотоник дутагдал
    • Гемофагоцит хам шинж
    • Тогтворгүй байдал (жишээлбэл, гэмтлийн дараах хүнд хэлбэрийн нөхцөл байдал, нөхөгдөх боломжгүй чихрийн шижин, миокардын цочмог шигдээс, бодисын солилцооны хүчилшилт, хүнд хэлбэрийн сепсис мөн гиперосмосжилт бүхий кома)
    • Хэрэглэх үеийн тусгай анхааруулга ба болгоомжлол
    • Биеэс өөх тос ялгаруулах чадварыг хянах шаардлагатай. Үүний тулд цусны сийвэн дэх триглицеридын хэмжээг өөх тос хэрэглээгүй 5-6 цагийн дараа тодорхойлохыг зөвлөдөг. TNA™-Пери бэлдмэл нь насанд хүрэгсдэд зориулагдсан болно. Түүний найрлагаас шалтгаалан TNA™-Пери бэлдмэлийг шинээр төрсөн нярай ба 2-оос доош настай хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй юм.
    • Дуслаар тарьж хэрэглэхийн өмнө электролит ба шингэний тэнцвэрт бус байдлыг (жишээлбэл, цусны сийвэн дэх электролитийн түвшин эмгэгээр ихсэх ба багасах) зүгшрүүлэх шаардлагатай.
    • Бүх дуслын тарилгыг хэрэглэж эхлэхийн өмнө эмнэлзүйн өвөрмөц байдлыг хянах шаардлагатай. Хэрэв ямар нэгэн хэвийн бус шинж илэрвэл дуслын тарилгыг зогсооно. Төвийн венийн судсанд хэрэглэж буй бүх тохиолдолд халдвар авах эрсдэл ихэсдэг учраас катетерыг оруулах ба гаргах үед ямар нэгэн бохирдол орохоос сэргийлж асептик дүрмийг баримтлан болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
    • TNA™-Пери бэлдмэлийг бөөрний үйл ажиллагааны дутмагшил, нөхөгдөх боломжгүй чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл, элэгний үйл ажиллагааны дутмагшил, гипотиреодизм (гипертриглицеридеми хавсарсан) мөн сепсис зэрэг липидийн бодисын солилцооны алдагдалтай үед анхаарал болгоомжтой хэрэглэнэ. Хэрэв TNA™-Пери бэлдмэлийг дээрх шинж тэмдэгтэй өвчтөнд хэрэглэсэн бол цусны сийвэн дэх триглицеридийн хэмжээг тогтмол хянах шаардлагатай.
    • Цусны сийвэн дэх глюкоз, электролит ба осмосжилт мөн шингэний тэнцвэрт байдал, хүчил-шүлтийн байдал, элэгний ферментийн шинжилгээ (шүлтлэг фосфатаза, АЛАТ, АСАТ) зэргийг хянах хэрэгтэй.
    • Өөх тосыг илүү удаан хугацаагаар хэрэглэх болвол цусны эсийн тоо ба цус бүлэгнэлтийг хянана.
    • Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд гиперфосфатеми ба гиперкалиеми үүсэхээс сэргийлж фосфат ба калийн хэрэглээг сайтар хянах шаардлагатай.
    • Бэлдмэл дээр нэмэх электролитийн хэмжээг өвчтний эмнэлзүйн байдал болон цусны сийвэн дэх түвшинг тогтмол хянасны үндсэн дээр тогтооно.
    • Тарилгын шим тэжээлийг бодисын солилцооны хүчилшилт, сүүн хүчлийн хүчилшилт, эсийн хүчилтөрөгчийн хангамжийн дутагдал мөн цусны сийвэн дэх осмосжилт ихэссэн тохиолдолд анхаарал болгоомжтой хандах шаардлагатай.
    • TNA™-Пери бэлдмэлийг электролитийн хуримтлал үүсэх хандлагатай өвчтөнд анхаарал болгоомжтой хэрэглэнэ.
    • Анафилаксийн урвал (жишээлбэл, халуурах, чичрэх, тууралт ба амьсгал давчдах)-ийн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл дуслын тарилгыг зогсоох шаардлагатай.
    • Хэрэв өөх тос нь цусны эргэлтээс хангалттай хэмжээгээр ялгараагүй үед цусны дээж авбал TNA™-Пери бэлдмэлд агуулагдах өөх тос нь зарим лабораторийн шинжилгээнд (жишээлбэл, билирубин, лактат дегидрогеназа, хүчилтөрөгчийн хангамж, (Hg) гемоглобин) өөрчлөлт оруулж болзошгүй. Өөх тос нь ихэнх өвчтөнд өөх тос хэрэглэснээс хойш 5-6 цагийн дараа бүрэн арилна.
    • Амин хүчлийг венийн судсанд дуслаар тарьж хэрэглэх үед шээсээр ялгарах микро элементийн хэмжээ ялангуяа шим тэжээлийн тарилгыг удаан хугацаагаар хэрэглэх явцад ихэснэ. Шим тэжээлийн дутагдалтай өвчтөнд шим тэжээлийн дуслын тарилгыг хэрэглэж эхлэх үед шингэний шилжилтийн тунадас үүсч болзошгүй бөгөөд улмаар уушигны хаван, зүрхний архаг дутагдал ба цусны сийвэн дэх кали, фосфор, магни, усанд уусдаг витамины концентрацийг багасгах боломжтой. Эдгээр өөрчлөлтүүд нь 24-48 цагийн дотор үүсэх боломжтой учраас шим тэжээлийн тарилгыг аажим, болгоомжтой хэрэглэхийн зэрэгцээ шингэн, электролит, эрдэс бодис, витаминыг зохистой хэмжээгээр тохируулж, тогтмол хянаж байхыг зөвлөдөг.
    • TNA™-Пери бэлдмэлийг цустай хамт нэг дуслын системээр хэрэглэхэд псевдоагглютинаци үүсэх эрсдэлтэй учраас хамт хэрэглэхийг хориглоно.
    • Гипергликемитэй өвчтөнд экзоген инсулин хэрэглэх шаардлага гарч болох юм.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380