Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Тосон цийдмэг Амин хүчил (17) Глюкоз (19%)

    Sichuan Kelun Pharmaceutical Co.,Ltd
    Эмийн хэлбэр
    Эмульс
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    2053мл – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    эмульс | FT20231103BP08621
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Уг бүтээгдэхүүнийг амаар болон өөрөө хооллох боломжгүй, хангалтгүй эсвэл эсрэг заалттай үед парентераль хооллолт шаардлагатай насанд хүрсэн өвчтөнд илчлэг, уураг, электролит, чухал тосны хүчлүүдийн эх үүсвэр гэж заасан байдаг. Бэлдмэлийг насанд хүрсэн өвчтөнүүдэд чухал тосны хүчлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх эсвэл азотын сөрөг балансыг эмчлэхэд ашиглаж болно.
    • Хязгаарлагдмал хэрэглээ:
    • Уг эмийг 2-оос доош насны хүүхдэд, түүний дотор дутуу нярайд хэрэглэхийг зөвлөдөггүй, учир нь эмийн найрлага нь энэ насны бүлгийн хоол тэжээлийн хэрэгцээг хангахгүй. ("Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ", "Тусгай иргэдийн хэрэглээ" хэсгийг үзнэ үү).
    • Бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хорилоно:
    • Нярайн цусанд цефтриаксон кальцийн давс тунаж үхэх эрсдэлтэй тул цефтриаксоныг тус тусад нь дусаах шугам хэрэглэж байсан ч цефтриаксонтой хавсарсан эмчилгээ хийлгэж буй нярай (28 хоног ба түүнээс доош насны) (Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Тусгай иргэдий хэрэглээ хэсгийг үзнэ үү).
    • Өндөг, шар буурцгийн уураг, самрын уураг, бүтээгдэхүүний идэвхтэй бодис эсвэл туслах бодисуудад хэт мэдрэг өвчтөнүүд
    • Хүнд хэлбэрийн гиперлипидеми буюу гипертриглицеридеми (сийвэн дэх триглицеридын концентраци > 1000 мг/дл) тодорхойлогддог липидийн солилцооны хүнд хэлбэрийн эмгэг бүхий өвчтөнүүд (Анхааруулга, урьдчилан сэргийлэх заалтыг үзнэ үү).
    • Элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүд
    • Цусны бүлэгнэлтийн хүнд хэлбэрийн эмгэг бүхий өвчтөнүүд
    • Амин хүчлийн солилцооны төрөлхийн алдагдалтай өвчтөнүүд
    • Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай, гемофильтраци, диализийн эмчилгээ хийлгээгүй өвчтөнүүд
    • Цочмог шоктой өвчтөнүүд
    • 6 инсулин/цаг нэгжээс илүү шаардлагатай гипергликемитэй өвчтөнүүд.
    • Хийсэн электролитийн аль нэгний сийвэнгийн түвшин эмгэгээр нэмэгдсэн өвчтөнүүд
    • Судсанд хийх эмчилгээний ерөнхий хориглох заалтууд: уушигны цочмог хаван, хэт шингэн алдалт, зүрхний декомпенсаци, гипотоник шингэн алдалт.
    • Гемофагоцитийн хам шинжтэй өвчтөнүүд.
    • Тогтворгүй нөхцөлтэй өвчтөнүүд (жишээлбэл, гэмтлийн дараах хүнд нөхцөл, ээнэгшилгүй чихрийн шижин, цочмог миокардийн шигдээс, бодисын солилцооны ацидоз, хүнд хэлбэрийн сепсис, гиперосмоляр ком)

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494