Тримедат таблет (Trimedat tablet)
Valenta Pharmaceuticals Joint Stock Company (Valenta Pharm JSC)
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг · 10 шахмал
200 мг · 10×3 шахмал
Хэрэглэх заалт
- Хоол боловсруулах замын – хэвлийн өвдөлт, базлалт, таагүй байдал, гэдэс цардайх (дүүрэх), өтгөний давтамж өөрчлөгдөх (суулгах ба өтгөн хатах) байдлаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хямрах, биж хам шинж (диспепси), цээж хорсох, хэхрэх, гулгих, дотор муухайрах, огих, бөөлжих зэрэг үйл ажиллагааны хямралтай холбоотой шинж тэмдгүүд ба цөс ялгаруулах замын – ходоод улаан хоолойн сөргөө өвчний шархлаагүй хэлбэр; цөс цулуужих өвчин, цөсний замын үйл ажиллагааны алдагдал; гэдэс цочролын хамшинж; Одди сфинктерийн үйл ажиллагааны алдагдал, цөсний хүүдийг авсны дараах хам шинж).
- Хагалгааны дараах гэдэсний саажилт зэрэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэгшсэн.
- Лактазын дутагдал, лактозын үл тэвчил, глюкоз-галактозын мальабсорбци.
- 3-с доош насны хүүхдэд (эмийн тухайн хэлбэрийг хэрэглэхгүй).