Утрогестан (Utrogestan)
Хэрэглэх заалт
УТРОГЕСТАН 100 мг: хайрцагт 30 ширхэг бүрээст эм
УТРОГЕСТАН 200 мг: хайрцагт 15 ширхэг бүрээс эм
Энэ эм нь прогестероны эмчилгээний даавар юм.
Прогестероны дутагдлын улмаас үүссэн эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Уух:
Өндгөвчний эмгэгийн улмаас мөчлөг алдагдсан үед
Сарын тэмдгийн өмнөх эмгэгт
Хөхний бага зэргийн өвдөлтийн үед
Цус алдалт (фибромоос)
Цэвэршилтийн эмчилгээнд (эстроген эмчилгээтэй хамт)
Жирэмслэлтэд туслах зорилгоор үтрээнд:
аборт давтан хийлгэсэн
Үр шилжүүлэн суулгах ажилбарыг дэмжих зорилгоор хэрэглэнэ.
Прогестерон дааврын эмчилгээний бусад бүх шинж тэмдгүүдийн хувьд прогестерон дааврын нөлөөгөөр (ядрах, толгой эргэх) сөрөг үр дагавар гарсан тохиолдолд үтрээгээр хэрэглэх аргыг амаар ууж хэрэглэх аргаар солих боломжтой.
Эсрэг заалт
Элэгний хүнд эмгэгтэй бол УТРОГЕСТАН хэрэглэж болохгүй.