Уфур (Ufur)
TTY BIopharm Company Limited Chungli Factory
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг + 224 мг · 70 капсул
Хэрэглэх заалт
- Толгой, хүзүү, ходоод, бүдүүн-шулуун гэдэс, элэгний эс, цөсний хүүдий эсвэл цөсний суваг, нойр булчирхай, уушги, хөх, давсаг, түрүү булчирхай болон умайн хүзүүний хорт хавдрын субъектив, объектив шинж тэмдгийг бууруулахад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Тегафур, урацил эсвэл найрлагын бусад бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
- Тегафур–гимерацил–отерацил калийн хосолсон бэлдмэл хэрэглэж байгаа болон уг бэлдмэлийг зогсоосноос хойш 7 хоног болоогүй үед хэрэглэхгүй.
- Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай өвчтөнд хэрэглэхгүй.