Фазлодекс (Fazlodeks)
Vetter Pharma-Fertigung GmbH & Co KG
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мг-5 мл · №2
Хэрэглэх заалт
- Фазлодексийг дараах үед хэрэглэнэ:
- цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд эстрогений рецепторт эерэг, хэсэг газарт томорсон эсвэл хөхний үсэрхийлсэн хорт хавдрыг эмчлэх дан эмчилгээнд:
- өмнө нь даавар эмчилгээ хийлгээгүй, эсвэл
- эстроген дааврын эсрэг нэмэлт эмчилгээг хийлгэсэний дараа эсвэл хийлгэх явцад өвчин дахисан тохиолдолд, эсвэл эстроген дааврын эсрэг эмчилгээний үед өвчний явц хүндэрч даамжирсан тохиолдолд
- дааврын рецептор (HR)-эерэг, хүний эпителийн өсөлтийн хүчин зүйлийн рецептор 2 (HER2) сөрөг хэсэг газарт тархсан эсвэл хөхний үсэрхийлсэн хорт хавдрыг эмчлэхэд палбоциклибтэй хослуулан өмнө нь даавар эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдэд (5.1-р хэсгийг үзнэ үү) хэрэглэнэ.
- Цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд палбоциклибтэй хавсарсан эмчилгээний үед шар биеийн даавар ялгаруулах дааврын (LHRH) агонист эмчилгээг хослуулах шаардлагатай.
- Тугналт, хэрэглэх арга
- Тугналт: Насанд хүрсэн эмэгтэйчүүдэд хэрэглэх нь (өндөр настай эмэгтэйчүүдийг мөн адил хамруулна).
- 1 сарын зайтай 500 мг тунгаар эмчилгээнд хэрэглэнэ. Түүнчлэн, эхний эмчилгээний тунгаас 2 долоо хоногийн дараа 500 мг тунгаар нэмэлт эмчилгээ хийнэ.
- ФАЗЛОДЕКС-ийг палбоциклибтэй хавсарч хэрэглэх үед ФАЗЛОДЕКС-ийн дан эмчилгээ санал болгож буй тунгийн зааврыг үзнэ үү. Тугналт болон хэрэглэх аргын талаар палбоциклиб эмийн хэрэглэх заавар мэдээллээс үзнэ үү.
- Фазлодекс ба палбоциклиб хосолсон эмчилгээг эхлэхээс өмнө болон хавсарсан эмчилгээний туршид цэвэршилтийн өмнөх/цэвэршилтийн үеийн насны эмэгтэйчүүдэд орон нутгийн эмнэлзүйн практикийн дагуу шар биеийн даавар ялгаруулах дааврын агонист эмчилгээг хослуулах шаардлагатай.
- Онцгой бүлгийн өвчтөнүүд
- Хүүхдэд эмчилгээнд хэрэглэх нь: Хүүхдэд болон өсвөр насны өвчтөнүүдэд фазлодексийг эмчилгээнд хэрэглэхгүй, эмийн эмчилгээний үр дүн болон аюулгүй байдлыг эдгээр бүлгийн өвчтөнүүдэд тодорхойлж байгаагүй. Судалгааны үр дүн байхгүй.
- Бөөрний эмгэгтэй өвчтөнүүд:
- Бөөрний хөнгөн болон хүнд зэргийн эмгэгтэй өвчтөнүүдэд фазлодексийг эмчилгээнд хэрэглэхдээ тун тохируулах шаардлагагүй (креатининий клиренс нь ≥30 мл/мин). Бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд эмчилгээнд хэрэглэж эмийн эмчилгээний үр дүн болон аюулгүй байдлыг эмнэлзүйн туршилтаар тогтоогоогүй (креатининий клиренс нь ˂30 мл/мин) бөгөөд эдгээр өвчтөнүүдэд эмчилгээнд болгоомжтой хэрэглэнэ (Онцгой анхааруулга болон болгоомжлол гэсэн хэсгээс уншина уу).
- Элэгний эмгэгтэй өвчтөнүүд:
- Элэгний хөнгөн болон хүнд зэргийн эмгэгтэй өвчтөнүүдэд фазлодексийг эмчилгээнд хэрэглэхдээ тун тохируулах шаардлагагүй. Гэхдээ фулвестрантын үйлдэл ихсэх магадлалтай тул эдгээр өвчтөнүүдэд эмчилгээнд болгоомжтой хэрэглэнэ. Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд эмчилгээнд хэрэглэж судалгаа хийсэн баримт байхгүй (эсрэг заалт, онцгой анхааруулга, болгоомжлол болон фармакокинетикийн шинэ чанар гэсэн хэсгийг уншиж таниалцана уу).
Эсрэг заалт
- Эмийн найрлагад орсон идэвхитэй бодис болон бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.