Церуглан (Tseruglan)
АО Брынцалов-А
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.5%-2 мл · №10
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчидэд
- Мэс заслын дараах дотор муухайрах, бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх.
- Дотор муухайрах, бөөлжих зэрэг ялангуяа цочмог мигрений шинж тэмдэгийн эмчилгээнд.
- Туяа эмчилгээ, хими эмчилгээнээс шалтгаалсан дотор муухайрах, бөөлжилт үүсэхээс сэргийлэх зорилгоор
- Ходоод гэдэсний замын тодосгогчтой рентген шинжилгээ хийх үед гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
- Хүүхдэд
- Мэс заслын дараах дотор муухайрах, бөөлжилтийн эсрэг хоёр дах шугаман эмчилгээнд
- Хими эмчилгээнд хожуу илрэх дотор муухайрах, бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх хоёр дахь шугаман эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Метоклопрамид болон эмийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байдал
- ходоод гэдэсний цус алдалт, гэдэсний механик бөглөрөл эсвэл ходоод, гэдэсний ханын цооролт, ходоод гэдэсний хөдөлгөөнийг өдөөх эрсдэлтэй нөхцөлүүдэд
- артерийн гипертензи үүсэх эрсдэлтэй тул феохромоцитома батлагдсан эсвэл сэжиглэгдсэн
- нейролептик эсвэл метаклопрамидын эмчилгээнд хожуу дискнези үүссэн өгүүлэмжтэй
- эпилепси (таталтын давтамж, хүндрэлийн зэрэг нэмэгддэг)
- Паркинсон өвчин
- Леводопа, дофамины рецепторын антагонистуудтай хамт
- метоклопрамидын улмаас үүссэн метгемоглобинеми эсвэл никотинамид аденин динуклеотид (НАДН) цитохромын b5-ийн дутагдлын өгүүлэмжтэй
- пролактинома эсвэл пролактин хамааралт хавдар
- 1 хүртэлх насны хүүхдэд