Цефазолин – Акос (Tsefazolin – Akos)
ПАО Синтез
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г · №1
1 г · №50
Хэрэглэх заалт
- Цефазолинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд:
- Амьсгалын замын халдварууд
- Шээс, бэлгийн замын халдварууд
- Цөсний замын халдварууд
- Арьс, зөөлөн эд, яс үений үрэвслүүд (остеомиелит г.м)
- Бактерийн эндокардит, цусан үжил
- мэс заслын явцад халдвар үүсэхээс урьдчилан сэргийлэх (цефазолиныг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх нь мэс заслын дараах үе шатанд халдвар авах магадлалыг бууруулдаг).
- Антибиотикт мэдрэг байдал нь газарзүйн бүс нутаг болон цаг хугацааны хувьд харилцан адилгүй байх тул антибиотик эмчилгээг сонгохдоо орон нутгийн тэсвэржилтийн мэдээллийг харгалзах шаардлагатай. Боломжтой бол эмгэг төрүүлэгч бактерийн эсрэг эмэнд мэдрэмтгий байдлыг тодорхойлох шаардлагатай. Антибиотикт мэдрэмтгий байдлын шинжилгээний хариу гарах хүртэл эмчилгээг эмпирик байдлаар эхлүүлж болно.
Эсрэг заалт
- цефазолинд хэт мэдрэг
- цефалоспорин эсвэл бусад бета-лактамын антибиотикт (пенициллин, монобактам, карбапенем) хэт мэдрэгийн урвал (жишээлбэл, анафилакёи төст урвал) үүссэн өгүүлэмжтэй
- 1 сар хүртэлх настай нярай, түүний дотор дутуу нярай
- Лидокаины уусмалыг уусгагч болгон ашиглахдаа лидокаины хэрэглээний зааврыг үзнэ үү.