Цефотаксим – North China Pharmaceutical Co.,Ltd (Tsefotaksim)
North China Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г · №1
1 г · №50
Хэрэглэх заалт
- Цефотаксимыг ноцтой халдваруудын эмчилгээнд хэрэглэх бөгөөд үүсгэгч бактерийг тодорхойлон түүний мэдрэг чанарыг тогтоосны дараа хэрэглэнэ. Түүнийг антибиотик эмчилгээг тарьж хэрэглэх шаардлагатай байгаа бактерийн хүнд хэлбэрийн халдваруудын үед, тухайлбал ясны чөмөгний үрэвсэл, цусан үжил, бактерийн гаралтай зүрхний дотор бүрхэвчийн үрэвсэл, менингит болон хэвлийн гялтангын үрэвслийн эмчилгээнд хэрэглэдэг.
- Цефотаксимыг бохирлогдсон буюу бохирлогдох магадлалтай мэс ажилбар хийлгэж буй өвчтөнд мэс заслын урьдчилан сэргийлэлтийн зорилгоор хэрэглэж болно.
Эсрэг заалт
- Цефотаксимын тариаг цефотаксим натри буюу цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэгшилтэй нь тогтоогдсон өвчтөнд хэрэглэхгүй.