Цитрамон П – Монос эмийн үйлдвэр (Tsitramon P)
Монос эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
180 мг + 240 мг + 30 мг · 10 шахмал
Хэрэглэх заалт
- Бага болон дунд зэргийн өвдөлтийн хам шинж (төрөл бүрийн шалтгаантай): толгой өвдөх, мигрень, шүдний өвдөлт, мэдрэлийн өвдөлт, булчин, үе өвдөх, сарын тэмдгийн үеийн өвдөлт зэрэгт хэрэглэнэ.
- Халууралтын хам шинж: амьсгалын замын цочмог өвчнүүд, ханиад томуу зэргийн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа, ходоод гэдэсний замаас цус алдах үед болон элэг, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, глюкоз-6-фосфатдегидрогеназ ферментийн хомсдол, цусны өвчнүүд,глауком, бронхын багтраа, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, 15 нас хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.