Эпинефрин гидрохлорид инжекшн (Epinefrin gidrokhlorid injekshn)
Grand Pharmaceutical (China) Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 мг / мл · №10
Хэрэглэх заалт
- Эпинефрин 1 мг/мл тарилгын уусмалыг яаралтай тусламжид хэрэглэнэ:
- анафилакси
- харшлын цочмог урвалууд
- Эмийн эмчилгээний бүлэг:
- Aлфа-, бета-адренэрги агонистууд (симпатомиметик бодис)
Эсрэг заалт
- Энэ бүтээгдэхүүн нь амь насанд аюул учруулж болзошгүй онцгой байдалд хэрэглэх зориулалттай тул эсрэг заалт харьцангуй байдаг.
- хуруу, хөлийн хуруу, чих, хамар бэлэг эрхтэн, өгзөгт хэрэглэх нь эдийн ишемийн үхжил үүсэх эрсдэлтэй.
- Өнгө нь өөрчлөгдсөн уусмалыг хэрэглэхгүй.